ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм харилцагч, түнш, хамтран зүтгэгчид, хэрэглэгч Та бүхэнд Бодьцогт Группийн хамт олны нэрийн өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай компани 2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш барилга, дэд бүтэц, барилгын материалын ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, харуул хамгаалалт, уул уурхайн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа үе шаттайгаар өргөжүүлж, өнөөдөр Монгол Улсын 21 аймагт хамтын ажиллагааны тогтвортой сүлжээг бүрдүүлсэн үндэсний групп болон хөгжөөд байна.

Бидний хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг болох Төв аймгийн Зуунмод суманд байрлах 1056 айлын орон сууцны хотхон нь шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн бодит бүтээн байгуулалт болж байна.

Бидний эрхэм зорилго бол Монгол хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Энэ хүрээнд бид олон улсын шилдэг туршлага, менежментийг нэвтрүүлж, орон нутгийн онцлогт нийцсэн, чанартай, тогтвортой, хариуцлагатай бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Компанийн амжилт нь зөвхөн бизнесийн үр дүнгээр хэмжигдэхгүй бөгөөд харин харилцан итгэлцэл, хүндлэл, хамтын ажиллагаанд тулгуурласан урт хугацааны үнэ цэнээр тодорхойлогдоно гэж бид үздэг. Иймд бид ажилтнууд, харилцагчид, хэрэглэгчид болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа өндөрт өргөж, чанар, найдвартай байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

Цаашид бид хамтын хүч, инноваци, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан илүү ихийг бүтээж, Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон үндэсний шилдэг бүтээн байгуулагч групп компани болох зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Х.Чинзориг Бодьцогт Групп ХХК-ийн Ерөнхий захирал