БИДНИЙ ТУХАЙ

2011 онд үүсгэн байгуулагдсан Бодьцогт Групп нь барилга, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний компани бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Бид үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, монгол хүний амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, тогтвортой ажлын байрыг бий болгох замаар нийгмийн хөгжилд үнэ цэн бүтээхийг зорин ажиллаж байна.

Өнөөдөр Бодьцогт Групп нь барилга, дэд бүтэц, барилгын материалын ханган нийлүүлэлт, аюулгүй байдал, түүхий эдийн хангамж, гадаад худалдааны чиглэлээр нэгдсэн, харилцан уялдаатай үйл ажиллагаа бүхий групп компани болон хөгжиж байна.

Салбар бүрт хуримтлуулсан туршлага, тогтсон байгууллагын соёл, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлан бид өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй, үндэсний бүтээн байгуулагч компанийн нэг болох зорилго тавин ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛ

Ажилтан – Итгэлцэл, хүндлэл, хамтын хүчээр үнэ цэнийг бүтээнэ

Харилцагч – Итгэлцэл, шударга ёсыг эрхэмлэнэ

Хэрэглэгч – Чанар, тав тух, сэтгэл ханамжийг тэргүүнд тавина

Тогтвортой байдал – Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй хөгжилд чиглэнэ

Бүтээлч сэтгэлгээ – Шинэлэг санаа, уян хатан шийдлээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Чанар – Бүтээн байгуулалтын бүх шатанд чанарыг эрхэмлэнэ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Олон улсын шилдэг туршлагыг бүс нутгийн онцлогт тохируулан хурдтай, үр дүнтэй нутагшуулж, тогтвортой хөгжил, ажлын байрны өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах

АЛСЫН ХАРАА

Монгол хүнийг эрүүл, аюулгүй, бие даасан орчинд тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн хөгжлийг дэмжих шилдэг бүтээн байгуулагч байх