Нийгмийн хариуцлагын хүрээнд
БОДЬ ЦОГТ ГРУППЫН КЛУБЭЭС МОНГОЛЫН АНХНЫ БОКСЫН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ТӨРСӨН
“Бодьцогт” компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн сайн сайхны төлөө ихээхэн анхаарал хандуулж ач холбогдол өгсөн ажлуудыг шат дараалан хийж байгаа ба үүний нэг нь хүүхэд залуучуудыг өв тэгш бие бялдартай болгох, боксын спортыг хөгжүүлэх хүрээнд “Монгол эрч” клубыг тасралтгүй ивээн тэтгэж ирсэн билээ. Үүний үр дүнд тус клубээс Монгол улсын анхны эмэгтэй гавьяат боксчин Н.Нандинцэцэг төрсөн ба түүний араас дэлхийн болоод тив дэлхийн аваргууд, ОУХМ-ууд олон төрөн гарсан.
Тухайлбал Кик боксын сонирхогчдын дэлхийн аварга ОУХМ Б.Наадам, Боксын ОУХМ С.Амгаланжаргал, Дэлхийн Залуучуудын боксын аваргын анхны хүрэл медальт 2008 оны Олимпын наадмын 5-р байр, Азийн алт, мөнгө, хүрэл медальт З.Энхзориг, О.Сувд-Эрдэнэ, О.Жаргалан, М.Гүндэгмаа, Т.Идэрдорж гээд маш олон ОУХМ-ууд төрөн гарсаар байна. Тус клубын ерөнхий дасгалжуулагч Д.Хүдэрбаатар нь Монгол улсад энэ олон тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа ба түүний хүч хөдөлмөрийг компаниас үнэлж бэлтгэл хангах нөхцөл бололцоог байнга гаргаж өгсөөр байна.