Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг болгож малчдадаа зориулсан хандивын аянд нэгдлээ.
Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг болгож малчдадаа зориулсан хандивын аянд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд нэгдсээр байна. Төв аймагт баригдсан анхны 12 давхар орон сууцны гүйцэтгэгчээр ажилласан "Бодьцогт Групп" ХХК-ний сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Онцгой комиссод таван сая төгрөг хандивлалаа.
