Бодь Тэгри Эко Хотхоны III блок Улсын комисс хүлээн авлаа
Бодь Тэгри Эко Хотхоны III блок Улсын комисс хүлээн авлаа
Бодь Тэгри Эко Хотхоны бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, төслийн 3-р блок барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс амжилттай хүлээн авлаа.
Улсын комиссын дүгнэлтээр барилгын чанар, аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээ болон холбогдох шаардлагуудыг бүрэн хангаж, ашиглалтад оруулах нөхцөл бүрдлээ. Ингэснээр тус блок оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болж, иргэд тав тухтай, аюулгүй орчинд амьдрах боломжтой болж байна.
Бодь Тэгри Эко Хотхон нь орчин үеийн архитектур, чанартай бүтээн байгуулалт, ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжиж буй төсөл бөгөөд Зуунмод хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Цаашид төслийн дараагийн шатны бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.