Автомашинаа бартерт оролцуулан “Бодь Тэгри Эко Хотхон”-д байртай болоорой
Автомашинаа бартерт оролцуулан “Бодь Тэгри Эко Хотхон”-д байртай болоорой
“Бодь Тэгри Эко Хотхон” орон сууцны төсөл худалдан авагчдадаа төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож, автомашин, орон сууц болон газрыг бартерт оролцуулан шинэ байртай болох боломжийг бүрдүүлж байна.
Хотхон нь цэнгэг агаарт, хөрсний бохирдолгүй эрүүл орчинд төлөвлөгдсөн бөгөөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан цогц шийдлүүдийг санал болгож буйгаараа онцлог юм.
Хотхоны давуу тал
“Бодь Тэгри Эко Хотхон” нь бүрэн цутгамал хийцлэлтэй бөгөөд айл бүрт хүрэлцээтэй автомашины дулаан зогсоолтой. Мөн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүсийг цогцоор нь төлөвлөжээ.
Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах 24/7 харуул хамгаалалтын системтэйгээс гадна хотхоны нутаг дэвсгэрт цэцэрлэг болон үйлчилгээний төв байрлах юм.
Төлбөрийн уян хатан нөхцөл
Худалдан авагчид өөрийн боломжид тохируулан төлбөрийн дараах нөхцөлүүдээс сонголт хийх боломжтой. Үүнд:
- 100 хувь бэлэн төлөлтөд хөнгөлөлт эдлэх
- Ипотекийн болон ногоон зээлд хамрагдах
- Хүүгүй хуваан төлөх
- Автомашин, орон сууц болон газрыг бартерт оролцуулах
Ингэснээр иргэд өөрийн эзэмшлийн автомашин болон бусад үл хөдлөх хөрөнгийг орон сууцны төлбөрт тооцуулж, шинэ байртай болох боломжтой болж байна.
1–4 өрөө байрны өргөн сонголттой
Хотхонд айл өрхийн хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн талбайтай орон сууцнаас сонголт хийх боломжтой.
1 өрөө: 28.96 м², 29.76 м²
2 өрөө: 49.21 м², 53.15 м², 56.35 м², 56.91 м²
3 өрөө: 67.49 м², 68.5 м², 70.17 м², 73.32 м²
4 өрөө: 78.24 м², 78.26 м², 83.8 м², 91.66 м²
“Бодь Тэгри Эко Хотхон” нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй гэр бүлүүдэд зориулсан орон сууцны сонголтыг төлбөрийн олон төрлийн нөхцөлтэйгөөр санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7716-1100