Малчид 20-30%-ийн урьдчилгаатайгаар орон сууцтай болох боломжтой боллоо
  • 2026-07-24 17:30

Малчид 20-30%-ийн урьдчилгаатайгаар орон сууцтай болох боломжтой боллоо

Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй Бодь Тэгри Эко хотхон нь цэнгэг агаар, ногоон байгууламж, орчин үеийн төлөвлөлт, аюулгүй байдлыг нэг дор бүрдүүлсэн цогц орон сууцны төсөл юм.

Хотхон нь гэр бүлийн тав тухтай амьдрал, хүүхдэд ээлтэй орчин, оршин суугчдын аюулгүй байдал, өдөр тутмын хэрэгцээг цогцоор шийдэхээр төлөвлөгдсөн бөгөөд 1–4 өрөөний олон төрлийн сонголтыг санал болгож байна.

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОЛОМЖ

Бодь Тэгри Эко хотхон малчин өрхүүдэд орон сууцтай болох санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийн нөхцөл санал болгож байна.

Малчид орон сууцны үнийн 20–30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлснөөр үлдэгдэл төлбөрөө хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх боломжтой.

Ингэснээр малчин өрхүүд орлогын онцлог, санхүүгийн боломждоо нийцүүлэн төлбөрөө зохицуулж, Зуунмод хотод өөрийн орон сууцтай болох боломж бүрдэж байна.

БОДЬ ТЭГРИ ЭКО ХОТХОНЫ ДАВУУ ТАЛ

Хотхоны гол давуу тал нь цэнгэг агаартай, хөрсний бохирдолгүй эрүүл орчин юм. Барилгууд бүрэн цутгамал хийцлэлтэй бөгөөд оршин суугчдын тав тухыг хангах дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбайг цогцоор төлөвлөжээ.

Хотхонд:

  • Айл өрхүүдэд хүрэлцээтэй автомашины дулаан зогсоол;

  • Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай;

  • Амралт, чөлөөт цагийн бүс;

  • 24/7 харуул хамгаалалт бүхий аюулгүй орчин;

  • Цэцэрлэг;

  • Худалдаа, үйлчилгээний төв төлөвлөгдсөн.

1–4 ӨРӨӨНИЙ ӨРГӨН СОНГОЛТ

Худалдан авагчид өрхийн хэрэгцээ, гэр бүлийн гишүүдийн тоондоо тохируулан дараах сонголтуудаас орон сууцаа сонгох боломжтой.

  • 1 өрөө: 26.96 м², 28.68 м², 29.76 м²
  • 2 өрөө: 49.21 м², 53.15 м², 56.35 м², 56.91 м²
  • 3 өрөө: 67.49 м², 68.5 м², 70.17 м², 73.32 м²
  • 4 өрөө: 78.24 м², 78.26 м², 83.8 м², 91.66 м²

ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛ

Бодь Тэгри Эко хотхон худалдан авагчдын санхүүгийн боломжид нийцсэн олон төрлийн төлбөрийн нөхцөлийг санал болгож байна. Үүнд:

  • Малчдад 20–30 хувийн урьдчилгаа төлбөртэй хөнгөлөлттэй зээл;

  • 100 хувь бэлэн төлөлтийн хөнгөлөлт;

  • Ипотекийн болон ногоон зээлийн боломж;

  • Хүүгүй хуваан төлөх нөхцөл;

  • Автомашин, орон сууц, газрыг бартерт оролцуулах боломж багтаж байна.

Бодь Тэгри Эко хотхон нь зөвхөн орон сууц бус, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах цогц орчныг бий болгоход чиглэсэн бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100