4,5 дугаар блокийн барилгын ажил 70% гүйцэтгэлтэй байна
  • 2026-08-07 17:24

4,5 дугаар блокийн барилгын ажил 70% гүйцэтгэлтэй байна

Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй "Бодь Тэгри Эко хотхон" төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 4, 5 дугаар блокийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

ТӨВ АЙМГИЙН АНХНЫ ЭКО ЦОГЦОЛБОР ХОТХОН

Бодь Тэгри Эко хотхон нь Төв аймгийн Зуунмод хотод орчин үеийн төлөвлөлт, тав тухтай амьдрах орчин, ногоон байгууламж болон эко шийдлийг цогцоор нь бүрдүүлэх зорилготой хэрэгжиж буй орон сууцны төсөл юм.

Хотхоны төлөвлөлтөд оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэрэгцээ, гэр бүлийн тав тух, аюулгүй байдал, амралт чөлөөт цагийн орчныг цогцоор шийдэхэд анхаарчээ.

Өмнөх үе шатны орон сууцнууд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авсан бол дараагийн 4, 5 дугаар блокийн бүтээн байгуулалт ийнхүү 70 хувьд хүрээд байна.

4, 5 ДУГААР БЛОКИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Барилгын ажил урагшлахын хэрээр 4, 5 дугаар блокийн орон сууцны сонголтууд багасаж байгаа тул худалдан авагчид өөрийн хэрэгцээнд тохирсон давхар, байршил, зохион байгуулалттай орон сууцаа сонгон захиалах боломжтой.

Бодь Тэгри Эко хотхон нь зөвхөн орон сууц бус, тав тухтай амьдрах орчин, зөв төлөвлөлт, эко шийдлийг нэг дор бүрдүүлсэн цогц амьдрах орчныг бий болгохоор бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байна.

Байршил: Төв аймаг, Зуунмод хот
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100
Борлуулалтын алба: Өдөр бүр 09:00–18:00