Бодь Тэгри Эко Хотхон сургуулийн автобусны үйлчилгээг нэвтрүүллээ
Бодь Тэгри Эко Хотхон сургуулийн автобусны үйлчилгээг нэвтрүүллээ
Бодь Тэгри Эко Хотхон оршин суугчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хүүхдийн автобусны үйлчилгээг нэвтрүүллээ.
Тус үйлчилгээ нь оршин суугч хүүхдүүдийг сургуульд нь аюулгүй, тав тухтай хүргэж өгөхөөс гадна эцэг эхчүүдийн өдөр тутмын ачааллыг бууруулж, цаг хугацааг хэмнэх бодит шийдэл болох юм.
Хүүхдийн автобус нь даваа-баасан гарагт тогтмол ажиллаж, өдөрт гурван ээлжээр тогтсон маршрутын дагуу үйлчилнэ.
Үйлчлэх сургуулиуд:
-
Ерөнхий боловсролын 1-р сургууль
-
Ерөнхий боловсролын 2-р сургууль
-
Ерөнхий боловсролын 3-р сургууль
-
Ерөнхий боловсролын 4-р сургууль
Энэхүү үйлчилгээ нь хүүхдүүдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гэр бүлд ээлтэй орчныг хөгжүүлэх Бодь Тэгри Эко Хотхоны зорилгын нэг хэсэг юм.
Тус хотхон нь хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, аюулгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэрэг гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан цогц төлөвлөлтөөрөө онцлог бөгөөд оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх олон шийдлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Бодь Тэгри Эко Хотхон нь зөвхөн орон сууц бус, гэр бүл бүрийн тав тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100