Бодь Тэгри Эко Хотхон бүрэн цутгамал хийцээр баригдаж байна
Бодь Тэгри Эко Хотхон бүрэн цутгамал хийцээр баригдаж байна
Орон сууцны чанар, аюулгүй байдал, эдэлгээний хугацааг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь барилгын хийц юм. Бодь Тэгри Эко Хотхоны бүх орон сууц бүрэн цутгамал хийцээр баригдаж байгаа нь ирээдүйн оршин суугчдад илүү бат бөх, найдвартай орчныг бүрдүүлж байна.
Бүрэн цутгамал хийц гэдэг нь барилгын даацын хана, багана, шалны хавтан зэрэг үндсэн бүтээцийг нэг цул болгон цутгаж гүйцэтгэдэг технологи бөгөөд барилгын тогтвортой байдал, ашиглалтын чанарыг нэмэгдүүлдэг давуу талтай.
Тус хийцийн гол давуу талууд нь:
-
Газар хөдлөлтийн ачааллыг жигд хуваарилж, бүтээцийн аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
-
Төмөр бетон хийцийн бат бөх чанар нь урт хугацааны ашиглалтын насжилтыг хангадаг.
-
Ханын ан цав, бүтээцийн гэмтэл үүсэх эрсдэл багатай.
-
Дуу чимээ болон чичиргээний дамжуулалт бага тул амьдрах тав тухтай орчныг бүрдүүлдэг.
-
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах суурь нөхцөл болдог
Чанартай орон сууцны үнэ цэнэ нь зөвхөн өнгө үзэмж, интерьер шийдлээр хэмжигдэхгүй. Харин олон жилийн дараа ч үнэ цэнээ хадгалж, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх бат бөх хийцээс эхэлдэг.
Бодь Тэгри Эко Хотхон нь чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажиллаж байна.