Бүтээн байгуулалтын 100 жилийн түүхийг бүтээлцсэн барилгачиддаа баярын мэнд хүргэе
  • 2026-09-04 17:06

Бүтээн байгуулалтын 100 жилийн түүхийг бүтээлцсэн барилгачиддаа баярын мэнд хүргэе

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн нэгэн зууны хугацаанд Монгол Улсын хот байгуулалт, бүтээн байгуулалтын хөгжилд үе үеийн барилгачид, инженерүүд, архитекторууд, салбарын мэргэжилтнүүд үнэтэй хувь нэмрээ оруулж, улс орны хөгжлийн өнгө төрхийг бүтээлцэж ирсэн билээ.

Энэ түүхэн ойг тохиолдуулан "Бодь Тэнгри Групп"-ийн зүгээс барилгын салбарын үе үеийн ахмадууд, инженер, архитектор, мэргэжилтнүүд болон салбарын нийт хамт олонд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Өнгөрсөн 100 жил бол Монголын бүтээн байгуулалтын түүхэн замнал, хөдөлмөр зүтгэл, инженерийн ур ухаан, хөгжил дэвшлийн нэгэн зууны түүх байлаа.

Харин ирэх 100 жил инновац, шинэ технологи, чанартай бүтээн байгуулалт, тогтвортой хөгжил, хүн төвтэй хот байгуулалтаар тодорхойлогдох шинэ үе байх болно.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх их бүтээн байгуулалтын үйлсэд хүчин зүтгэж буй салбарын нийт хамт олондоо Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Бүтээн байгуулалт бүхэн хөгжил дэвшлийн суурь байг.