Бодь Тэгри эко хотхоны эхний ээлжийн гурван блок бүрэн ашиглалтад орлоо
Бодь Тэгри эко хотхоны эхний ээлжийн гурван блок бүрэн ашиглалтад орлоо
Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй Бодь Тэгри Эко Хотхон төслийн эхний ээлжийн гурван орон сууцны блок бүрэн ашиглалтад орж, айл өрхүүдээ хүлээн аваад байна.
Бодь Тэгри Эко Хотхон нь орчин үеийн төлөвлөлт, тав тухтай амьдрах орчин, байгальд ээлтэй шийдлийг хослуулсан 1056 айлын орон сууцны цогцолбор төсөл юм. Нийт 11 блок барилгаас бүрдэх тус төслийн бүтээн байгуулалт үе шаттай үргэлжилж байна.
Хотхоны төлөвлөлтөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, амьдрах орчны чанарыг тэргүүнд тавьсан бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амралт чөлөөт цагийн бүсийг цогцоор нь шийдвэрлэжээ.
Мөн 900 гаруй автомашины зогсоол, 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын системтэй. Хотхоны дотор сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн нь оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах боломжтой цогц орчныг бүрдүүлэх юм.
Бодь Тэгри Эко Хотхонд 1-4 өрөө орон сууцны сонголт санал болгож байгаа бөгөөд худалдан авагчдын хэрэгцээнд нийцүүлсэн төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг бүрдүүлжээ. Тухайлбал:
-
Урьдчилгаа төлбөр 30-70 хувь
-
3-6 хувийн ипотекийн зээлийн боломж
-
1-2 жилийн хүүгүй хувь лизинг
-
Автомашин, орон сууц, газрын бартерийн боломж
Төслийн дараагийн үе шатны бүтээн байгуулалт мөн үргэлжилж байгаа бөгөөд 4, 5-р блокийн орон сууцны захиалга авч байна. Тус блокуудыг 2026 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төв аймгийн байгалийн цэвэр орчин, Зуунмод хотын хөгжлийн төлөв, Улаанбаатар хоттой ойр байршил зэрэг нь Бодь Тэгри Эко Хотхоныг амьдрах орчны сонголтоос гадна урт хугацаанд үнэ цэнээ хадгалах үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэг боломж болгож байна.
Төслийн орон сууцны сонголт, төлбөрийн нөхцөл болон бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бодь Тэгри Эко Хотхоны борлуулалтын албанд хандах боломжтой.
Байршил: Төв аймаг, Зуунмод хот
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100