Төв аймгийн анхны эко цогцолбор хотхон 4, 5-р блокийн захиалга авч эхэллээ
Төв аймгийн анхны эко цогцолбор хотхон 4, 5-р блокийн захиалга авч эхэллээ
Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй анхны эко цогцолбор хотхон болох Бодь Тэгри Эко Хотхон төслийн бүтээн байгуулалт үргэлжилж, 4 болон 5 дугаар блокийн орон сууцны захиалга авч эхэллээ. Тус блокуудыг 2026 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бодь Тэгри Эко Хотхон нь орчин үеийн төлөвлөлт, чанартай бүтээн байгуулалт, байгальд ээлтэй амьдрах орчныг хослуулсан 1056 айлын орон сууцны цогцолбор төсөл юм. Нийт 11 блок барилгаас бүрдэх бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байна.
Хотхоны төлөвлөлтийн гол онцлог нь оршин суугчдын тав тух, аюулгүй байдал болон эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Нийт талбайн 70 хувийг ногоон байгууламж эзлэхээр төлөвлөсөн бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, амралт, чөлөөт цагийн бүс, автомашины зогсоол, харуул хамгаалалт болон камерын хяналтын систем зэрэг дэд бүтцийн шийдлүүдийг цогцоор нь бүрдүүлж байна.
Мөн хотхоны дотор сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн нь оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хотхоноосоо гаралгүйгээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.
Бодь Тэгри Эко Хотхон нь 1-4 өрөө орон сууцны төрөл бүрийн сонголттой бөгөөд худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байна. Урьдчилгаа төлбөр, ипотекийн зээл, хувь лизинг болон бартерийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломжтой.
Төв аймгийн байгалийн цэвэр орчин, Зуунмод хотын хөгжлийн төлөв болон Улаанбаатар хоттой ойр байршил нь тус хотхоны давуу талуудын нэг болж байна.
Одоогоор 4, 5-р блокийн захиалга үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны IV улиралд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон орон сууцны сонголттой танилцахыг хүсвэл Бодь Тэгри Эко Хотхоны борлуулалтын албанд хандах боломжтой.
Байршил: Төв аймаг, Зуунмод хот
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100