Орон сууцаа бартерт оролцуулан шинэ байртай болоорой
Орон сууцаа бартерт оролцуулан шинэ байртай болоорой
Орон сууцны хэрэгцээ, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр иргэд илүү том талбайтай, тав тухтай орчинд амьдрахыг зорьдог болсон. Харин одоо байгаа үл хөдлөх хөрөнгөө хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэсэн асуулт олон хүний өмнө тулгардаг.
Бодь Тэгри Эко Хотхон нь худалдан авагчдадаа орон сууцаа бартерт оролцуулан шинэ байртай болох уян хатан нөхцөлийг санал болгож байна. Ингэснээр та одоогийн үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнтэй хөрөнгө болгон ашиглаж, илүү тав тухтай, эрүүл орчинд амьдрах боломжтой.
Түүнчлэн тус төсөл нь дараах төлбөрийн нөхцөлүүдийг санал болгож байна.
-
100 хувийн бэлэн төлөлтөд хөнгөлөлт
-
Ипотекийн болон ногоон зээлийн боломж
-
Хүүгүй хуваан төлөх нөхцөл
-
Автомашин, орон сууц, газрын бартерийн сонголт
Бодь Тэгри Эко Хотхон нь Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй 1056 айлын цогцолбор төсөл бөгөөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төлөвлөлтөөрөө онцлог юм.
Хотхоны гол давуу талууд:
-
Цэнгэг агаар, хөрсний бохирдолгүй эрүүл орчин
-
Бүрэн цутгамал хийцтэй бат бөх барилга
-
Айл өрх бүрт хүрэлцээтэй автомашины дулаан зогсоол
-
Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс
-
24/7 харуул хамгаалалт, камерын хяналт бүхий аюулгүй орчин
-
Хотхон дотроо цэцэрлэг, үйлчилгээний төвтэй цогц төлөвлөлт
Мөн худалдан авагчдын хэрэгцээнд нийцсэн олон төрлийн сонголтыг санал болгож байна.
-
1 өрөө: 26.96 м², 28.68 м², 29.76 м²
-
2 өрөө: 49.21 м², 53.15 м², 56.35 м², 56.91 м²
-
3 өрөө: 67.49 м², 68.50 м², 70.17 м², 73.32 м²
-
4 өрөө: 78.24 м², 78.26 м², 83.80 м², 91.66 м²
Бодь Тэгри Эко Хотхон нь зөвхөн шинэ орон сууц бус, байгальд ойр, аюулгүй, үнэ цэнээ хадгалах амьдралын орчныг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100