Төв аймагт хэрэгжиж буй хамгийн том орон сууцны цогцолбор
Төв аймагт хэрэгжиж буй хамгийн том орон сууцны цогцолбор
Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй Бодь Тэгри Эко Хотхон нь орчин үеийн төлөвлөлт, чанартай бүтээн байгуулалт, байгальд ээлтэй орчныг хослуулсан 1056 айлын цогцолбор төсөл юм.
Тус хотхон нь бүрэн цутгамал хийцтэй 11 блок барилгаас бүрдэх бөгөөд өнөөдрийн байдлаар 2 блок ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Мөн 1 блок нь Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бол дараагийн 2 блокийн бүтээн байгуулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, 2026 оны IV улиралд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
Ашиглалтад орсон блокууд бүрэн дүүргэлттэй байгаа нь Бодь Тэгри Эко Хотхоны байршил, төлөвлөлт, чанарын шийдэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж, зах зээл дээр өндөр эрэлттэй байгааг харуулж байна.
Хотхоны төлөвлөлтөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг тэргүүнд тавьсан бөгөөд нийт талбайн 70 хувийг ногоон байгууламж эзэлж байна. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, амралт чөлөөт цагийн бүс, 900 гаруй автомашины зогсоол, 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын систем бүхий аюулгүй орчин бүрдүүлжээ.
Мөн хотхоны дотор сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд төлөвлөгдсөнөөр оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос хангах боломжтой цогц орчин бүрдэх юм.
Бодь Тэгри Эко Хотхон нь 1-4 өрөө орон сууцны төрөл бүрийн сонголттой бөгөөд худалдан авагчдад санхүүгийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Үүнд:
-
Урьдчилгаа төлбөр 10-70 хувь
-
Ипотекийн 3-6 хувийн зээлийн боломж
-
1-2 жилийн хугацаатай хувь лизинг
-
Автомашин, орон сууц, газрын бартерийн нөхцөл
Төв аймгийн байгалийн цэвэр орчин, Улаанбаатар хоттой ойр байршил, хөгжлийн өндөр потенциал нь энэхүү төслийг зөвхөн амьдрах орон сууц бус, ирээдүйд үнэ цэнээ өсгөх хөрөнгө оруулалтын боломж болгож байна.
Бодь Тэгри Эко Хотхонд байр худалдан авна гэдэг нь зөвхөн шинэ гэртэй болох төдийгүй ирээдүйн үнэ цэнээ хадгалах, өсгөх хөрөнгө оруулалт хийх шийдвэр юм.
📍 Төв аймаг, Зуунмод хот
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100
Та манай борлуулалтын албанд зочлон ирж, төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.







